Тэтгэвэр авагчдын 87 хувь нь тэтгэврийн зээлтэй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

Жил болгоны 10-р сарын нэгэнд Ахмадын баярын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Ахмадууд тэтгэврийг нэмэхдээ зөрүүг нь арилгаж нэмэх, мөн амьдралд нь хүртэл нэмэх, бас тэтгэвэр нэмэх сургаар юмны үнийг хөөрөгдүүлж улс төр хийдгийг болиулах, улмаар тэтгэвэр нэмэхгүй гэвэл зээлийн хүүг нь яаралтай буулгах хэрэгтэй гэсэн байр суурийг байнга илэрхийлдэг.

Тэгвэл одоогоор тэтгэврийн зээлийн хүү  1,5 жил нь 18 хувийн хүүтэй байгаа юм. Гэтэл нийт тэтгэвэр авагчдын 87 хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа гэсэн тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг суманд 274 настан тэтгэвэр авдагаас 270 нь зээлтэй дөрөв нь л зээлгүй байгаа аж. 

Иймээс энэ сарын 17-нд Монгол улсын нийт ахмадуудын эрх ашгийг хамгаалах тухай Ахмад настны хоёрдугаар зөвлөгөөн болох бөгөөд энэ үеэр дээрх асуудлыг хөндөх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top