Хятадын будааг бүү авч ид

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

Хятад улсад төмс, хиймэл резиний хольцоор хийсэн хуурамч будаа худалдаалж байгаа талаар оросын lenta.ru сайтад мэдээлжээ. Энэхүү хуурамч будаа нь Хятадын Шаньси мужаас гаралтай бөгөөд тус улсын зах зээлд маш ихээр борлуулагдаж байгаа гэнэ. Тус улсын мэргэжлийн байгууллагуудын мэдэгдснээр хуурамч будааг жинхнээс ялгахад маш их бэрхшээл тулгарч байгаа гэнэ. Учир нь хуурамч будаа үзэгдэх байдлын хувьд жинхнээсээ бараг ялгагдахгүй байгаа аж. Тиймээс Хятад улсын мэргэжлийн байгууллагаас “Будаа худалдан авахтай сайтар шалгахыг сануулсан байна. Уг будааг хэргэлсэн тохиолдолд биед маш хортой нөлөө үзүүлнэ” гэдгийг анхааруулжээ. Харин тус улсын зарим хэвлэл мэдээлэлд энэхүү хуурамч будаа Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг улсууд руу худалдаалагдсан гэх мэдээллийг гаргасан байна. Энэхүү мэдээлэлд тус улсын эрх баригчид “Эдгээр улсуудаас гадна Малайз, Сингапурын Засгийн газартай холбогдож, аюулгүй байдлыг хангуулж ажиллаж байна. Тус улсуудын хяналтын байгууллагууд хүнсний зах, дэлгүүрүүдээр шалгалт хийж байгаа” гэх хариу өгчээ. Харин Хятадын шинжээчид “Резинээр хийсэн хуурамч будаа гаднаас нь харахад ямар нэгэн ялгагдах шинж байхгүй ч хоол хийж байхад хуванцар үнэртэж, шөл нь дээр резин мэт хөвөх болно. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрвэл тэрхүү будааг хэрэглэхгүй байх хэрэгтэй” гэх сэрэмжлүүлэгийг хүргэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top