Ардын уран зохиолч, СГЗ Ш.Дулмаагийн ”Алтанзул” дуу хөшөөтэй боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

Навчинд тунасан шүүдрээр

Ганган цэцэг нь дэлгэрдэг

Нарны тансаг гэрлээр

Галбирхан бие нь төлждөг

Газар эхээс заяатай

Ганган цэцгийн дэлбээг

Хүн та өөрөө

Хөндөж битгий тасдаарай..." ийнхүү уянгалдаг "Алтанзул" дуу хөшөөтэй болж байна.

   МСГЗ, Ардын уран зохиолч Ш.Дулмаа гуайн "Алтанзул" дууны шүлгийг хөшөөнд сийлбэрлэжээ. Энэхүү хөшөөг  Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Эх үрсийн цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр нээх ажээ. 

"Алтанзул" дууг дуулж олны хүртээл болгож байсан "Өргөө" хамтлаг дууг дуулсанаар  13,00 цагт нээлт эхлэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top