Төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй бас бууруулахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

Сүүлийн үед төрийн албан хаагчдын цалинг 25 хувиар бууруулна гэх мэдээлэл гарах болсон. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд төрийн өндөр албан тушаалтнуудын гурван сарын цалинг тодорхой хувиар бууруулах саналтай байгаагаа хэлсэн. Түүнчлэн яаж төсвөө хэмнэх вэ гэж байгаа энэ үед цалин, тэтгэврийг нэмэх яриа байж болохгүй. Тиймээс холбогдогч талуудтай зөв тохиролцоонд хүр гэсэн даалгаврыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгоод байсан билээ. 

Тэгвэл Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоодын удирдлагууд өнөөдөр цалин нэмэх эсэх асуудлаар зөвшилцөлд хүрсэн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Эдийн засаг хямралтай байгаа энэ үед цалин нэмэх боломжгүй учраас цалин нэмэхгүй гэдэг саналд талууд нэгдэж, уриалга гаргасан. Харин төсвийн ерөнхийлөн захирагч нар аймаг, дүүргийн Засаг дарга нар төрийн оролцоотой байгууллагуудын захирлуудад хэмнэлтийн горимдоо шилжих зайлшгүй шаардлагатай байна. Монгол гэж айлыг цаашид авч явахын тулд байгаагаа ухаалаг зарах ёстой. Засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн албан тушаалтнуудын цалинг 25-30 хувь бууруулах шийдвэрийг гаргасан. Харин ирэх 2016 оноос эхлэн цалинг тодорхой хувиар нэмэх бодлого барина" гэж мэдэгдлээ.

Харин цалин нэмэх хэрэгтэй гэж мэдэгдээд байсан Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Цалин нэмэх асуудлыг түр хугацаагаар хойшлуулсан гэж ойлгож болно. Үйлдвэрчний эвлэлийн холбоо бол аль болох цалинг нэмэх бодлого барьж байгаа ч гарцаагүй нөхцөл байдал үүссэн тул энэхүү шийдвэрт хүрэхээс өөр аргагүй байлаа. Одоо нийгмийн зөвшлийн гурван талт хороо хуралдаж нэмэлт хэлэлцээрийг байгуулах ёстой. Нэмэлт хэлэлцээрийн хүрээнд хэдийнээс хэдий хугацаанд цалинг нэмэх вэ гэдэг асуудал тодорхой болно.  2015 оны цалин хөлсийг нэмэгдүүлэх 90 тэрбум дээр, дахин ирэх 2016 онд цалинг нэмэх төсвийг батлуулах болно. Тэрнээс биш энэ оны цалингийн нэмэгдлийг тэр чигээр нь дараа оныхруу шилжүүлнэ гэж ойлгож болохгүй" гэсэн юм.

Ямар ч байсан 2015 онд төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 25-30 хувиар бууруулж, төрийн албан хаагчдын цалинг энэ 2015 ондоо нэмэхгүй гэдэг нь тодорхой боллоо.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(58.235.217.63) 2025 оны 03 сарын 13

Er emeer ni salgaad heden arav horin jileer tusgaarlagdchihsan uls oronii hum am hezee urjij hum am osnodoo....Suurin togtvorjison amiral mongoliin ard tumend heregtei l yumsan.Hunii amidral boginohon ur udamaa hezee toruulne gej hunii nutagt ajillaj amidartsgaah uls yum boldoo.Ueiin ued l hunii ulsiin bool boloh yum baihdaa uls oronoo udridah geed baigaa heden nuhud gadniihnaas ichihgui bainauu?Hamag irged ni guilgachin shig ajil haigaad gadnii amidrald suu goridson golog shig mongol ulsiin mini l ner garah baihdaa ueiin ued.

1  |  0
zochin(58.235.217.63) 2025 оны 03 сарын 13

Tsalingaa nemeh heregtei shuudee aliin bolgon baga tsalingaar amidrah yum bee..Gadnii uls oronuud ondor tsalintai bagtaj shingej chadahaargui gadaad dotoodiin ajilchidtai getel manaihan baga tsalintai tsoo eruul biye haatai ajillah huchnuudee bugdiig gadagshaagaa aldaad duusahnee...Dotooddoo eh orondoo ajillaj amidrah zaluusaa hunii nutagt aldaj baihaar eh orondoo heregtei zov bodlogo heregjuuleechee.Hamag zaluus erchuud nuhuruud gadagshaagaa garaad emegteichuud ni uldeed uls oron yaj oson urjij hun am ihseh bolj bainaa.Hezee urjij uls shig uls boloh yum boldoo...

1  |  0
Boloroo(112.72.13.202) 2025 оны 03 сарын 13

Nemehgui gej ali neg tal ni heleegui bhad ene setguulchid buruu oilgoltiig olon niited ogch buhimduulah geed bh yumaa.heleltseereer shiidne, tsag hugatsaanii huvid yariltsah shaardlaga ediin zasag talaas uussen bna gej oilgogdoj bhad

1  |  0
Top