Өвлийн улиралд Украинд хий нийлүүлэх талаар тохиролцжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 26

Өвлийн улиралд Украинд нийлүүлэх тухай гэрээг ОХУ, Европын комисс /ЕК/ болон Украины төлөөлөгчид баасан гарагт үзэглэжээ. Баримт бичигт удахгүй гарын үсэг зурна гэж ЕК-ын эрчим хүчний холбооны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Мартин Шефчович мэдээлсэн байна.

Протоколд зааснаас үзвэл, газар доор хий хадгалахад Украин “Газпром” компаниас хоёр тэрбум шоо метр хий худалдан авах ёстой байна. Энэ зорилгоор Киев 500 сая доллар гаргана гэж Шефчович мэдээлжээ. Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд тус улсад санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон юм.

Шефчович мөн 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 2016 оны гуравдугаар сарын 26 хүртэл үргэлжлэх өвлийн улиралд ОХУ Украинд нийлүүлэх хийнийхээ үнийг  тус улсын хөрш орнуудад нийлүүлдэг хийн үнийн түвшинд хүргэж бууруулахаа амласан болохыг онцлон дурдсан байна. Түүний хэлснээр, хийн үнэ 1000 шоо метр тутамд 232 доллар байх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top