“Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Намрын ногоон өдрүүд" энэ амралтын өдрүүдэд Чингисийн талбайд, 29-ний өдрөөс 10 дугаар сарын 5 хүртэл Мишээл Экспо худалдааны төвд болох юм.
Энэ өдрүүдэд "Монгол хүнс-органик хүнс-2015", "Алтан намар-2015" ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Ирэх сарын 5-нд Мишээл экспод “Намрын ногоон өдрүүд-2015”-ын шилдгүүдийг тодруулснаар энэ арга хэмжээ өндөрлөх юм.

Сэтгэгдэл ( 0 )