Оюутны смарт картыг өдрийн 1000 төгрөгөөр тооцон, цэнэглэж өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 25

Нийтийн тээврийн шинэчлэлээр цахим карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор оюутнууд хуучин хэрэглэж байсан виза картаа биш цахим картаар зорчихоор болсон.  Гэвч Монголын оюутны холбоо “Улаанбаатар смарт карт” компанитай гэрээ байгуулаагүй, өмнөх жил өөр карт шинээр, олон хувиар хэвлэн гаргаснаас болоод оюутнууд одоо хүртэл нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих картаа аваагүй байсан юм. Тэгвэл Нийслэлийн Боловсролын газар, МСҮТ-ийн  оюутнуудын смарт картыг нийслэлийн Хөдөлмөрийн газраас олгоно гэсэн чиглэл гарсан байна. 

Өөрөөр хэлбэл, оюутнууд МОХ-ны хэвлэсэн картаар биш, Улаанбаатар смарт картын хэвлэсэн цахим картаар зорчихоор боллоо.

Ингэхдээ өдрийн 1000 төгрөгөөр тооцож сарын хугацаатай цэнэглэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top