Улаанбаатар, Улаан-Үдийн чиглэлд шууд нислэгтэй болно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 25

Монгол, Буриадын нийслэлүүпийн хооронд шууд нислэгтэй байсан боловч алдагдалтай ажиллаж байснаас 2012 оноос шууд нийслэгийг зогсоогоод байсан билээ. Тэгвэл ОХУ-ын Эрхүү “Ир Аэро” агаарын тээврийн компани ирэх сарын 9-нөөс эхлэн Улаан-Үд, Улаанбаатар хотын хооронд “Bombardier CRJ-200″ онгоцоор шууд нислэг хийхээр болжээ. Нислэгийн тасалбар 6.5 мянган рублийн үнэтэй бөгөөд Улаан-Үд хотын “Байкал” нисэх буудалд болон интернэтээр зарж эхлээд байгаа гэнэ. 

Хоёр улсын хооронд визгүй болсноор жуулчдын тоо эрс нэмэгдсэн нь шууд нислэг хийх таатай боломжийг бүрдүүллээ хэмээн “Ир Аэро” агаарын тээврийн компаниас мэдэгджээ. Тэд “Монголын жуулчид Улаан-Үдээр дамжин, ОХУ-ын Хабаровск, Красноярск, Новосибирск, Владивосток, Москвад зорчиж болох бол Буриадын зорчигчид Сөүл, Токио, Бээжин, ХонгКонг, Шанхайд аялахдаа Улаанбаатараар дайран өнгөрөх тааламжтай нөхцөл бүрдлээ" гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top