Нислэгүүд хойшилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 24

 Цаг агаарын байдлаас үүдэн яг одоогоор дөрвөн нислэг хойшлогджээ.

Тодруулбал, Берлин-Москвагийн нислэг хойшлогдон Улаанбаатарт 23.45 цагт буухаар болсон байна. Харин Хонконгийн нислэг 17.45, Ханбогдын нислэг 22.45 цаг хүртэл хойшлогджээ. Мөн Бээжингийн нислэг тус тус хойшлогдсон мэдээ байна.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр салхи шуурга ширүүсээгүй, нойтон цас л орж байгаа учраас орон нутгийн зам хааж, тээврийн хэрэгсэл хязгаарласан зүйл байхгүй гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top