Манай улс энэ жил 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой. Тэгвэл үүнээс 483.2 сая ам.доллар олох боломж бүрдэх юм. Тодруулбал, гадаад зах зээл рүү нэг килограмм адууны мах- 2,5 ам.доллар, үхрийн мах-4,5 ам.доллар, хонины мах-4,0 ам.доллар, ямааны мах-3,0 ам.доллараар тооцож экспортолж байгаа аж. Тэгвэл экспортын махны нөөцийн 14.5 мянган тонныг үхрийн мах бүрдүүлж байгаа бол хонины мах 45.8 мянган тонн, адууны мах 28.5 мянган тонн, ямааны мах 39.7 мянган тонныг нөөцөлжээ. Экспортын мах бэлтгэх бүс нутгийн хувьд хангайн бүс нутгаас 49.6 мянган тонн, баруун бүсээс 30.3 мянган тонн, төвийн бүсээс 29.6 мянган тонн, зүүн бүсээс 19 мянган тонн махыг бэлтгэх боломжтой юм байна.
Энэхүү экспортлох боломжтой 128.5 мянган тонн махнаас 73 мянган тонныг үйлдвэрийн аргаар боловсруулна. Харин үлдсэн 55 мянган тонн мах буюу 800.0 мянган бог, 115.0 мянган бод малыг хөлөөр нь экспортлох шаардлага гарч байна.

Сэтгэгдэл ( 0 )