Олон улсын залуу циркчдийн наадам болно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 18

Монгол улсад олон улсын залуу циркчдийн наадмыг анх удаа зохион байгуулахаар болжээ. Наадам ирэх сарын 14- 18-ны хооронд АСА циркд болох юм байна. Тус наадамд Монгол, ӨМӨЗО, Япон, Казакстан, ОХУ, Швейцарь, Вьетнам, Якут, Буриад зэрэг есөн орны 100 гаруй шилдэг залуу циркийн жүжигчид оролцох аж. Мөн Монголын гурав, олон улсын дөрвөн шүүгч наадмыг шүүж алт, мөнгө, хүрэл цомын эздийг тодруулна гэв. Уг наадам нь үзэгчдэд сэтгэлгээний шинэчлэл өгөхөөс гадна циркийн урлагийн орчин үеийн чиг хандлагыг мэдрэх боломжтой. Түүнчлэн залуу уран бүтээлчид өөрсдийн байр суурийг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байлаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top