Автобуснуудын цахим карт уншигчдыг 7 сарын 5-нд байршуулж дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 19

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд том оврын автобуснуудад карт уншигч байрлуулж эхэлсэн. Энэ ажил ирэх долдугаар сарын 5-нд дуусах бөгөөд үүний дараачаас төлбөрийн цахим системд шилжих ажил хийгдэх юм байна. Ингэснээр автобусанд ороод 500 төгрөг кондукторт өгөх бус урьдчилан уншуулсан картаа карт уншигчид уншуулан зорчих юм. Ийм үйлчилгээ дэлхийн олон оронд нэвтэрсэн байдаг бөгөөд кондуктортой янз бүрийн асуудлаар ам муруйх болон автобусанд мөнгөө алдах зэрэг таагүй байдлууд арилах юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top