Хэдхэн хоногийн өмнө буюу зургадугаар сарын 10-нд Налайх дүүрэгт газ дэлбэрсний улмаас 16 настай, 8 сартай хоёр хүү ноцтой түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Хоёр хүүг гэртээ байхад гэрт нь байсан баллонтой газ дэлбэрч гэр нь шатжээ. Энэ үед 11 дүгээр ангид суралцдаг том хүү нь гэрээсээ гарч амжсан ч дүүгээ аврахаар буцаж орсон байна.
Түлэгдсэн хоёр хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй. Дүүгийнхээ амийг аварсан хүү 80 хувийн түлэгдэлттэй эхний хагалгаандаа оржээ. Эмч нарын хэлснээр хүүгийн бие “Туйлын хүнд, найдвар бага. Хагалгааны үр дүн хүүгийн биеийн эсэргүүцлээс шалтгаална”. Харин найман сартай дүүгийнх нь бие сайжирч байгаа аж. Үүнээс гадна 11 дүгээр ангид суралцдаг 16 настай хүүгийн найзууд найзыгаа аврахаар дуу дуулж, бүжиг бүжиглэн эмчилгээний хандив цуглуулж эхэлжээ. Дүүгээ галаас аварсан ахын бие маш хүнд хэвээрээ байгаа бөгөөд тусламжийн гараа сунгахыг найзууд хүсч байна. Газ дэлбэрсэн энэ айлынх “Дашваанжил” компанийн газыг хэрэглэдэг байсан бөгөөд газ дэлбэрсэн шалтгааныг тодруулахаар галын албаныхан ажиллаж байна.
Өдгөөгөөс гурван жилийн өмнө буюу 2012 онд Дархан-Уул аймагт орон сууцанд газ дэлбэрснийг хүмүүс бараг мартсан байх. Эргэн сануулахад, Дархан-Уул аймгийн шинэ хорооллын 14 дүгээр байрны долоон давхрын нэгэн айлд таван литрийн баллонтой газ дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй бэртэж эрүүл мэндээрээ хохирсон юм.Дэлбэрэлт болсон айлын гэрт “Дашваанжил” компанийн хоёр ширхэг газ байсны нэг нь дэлбэрсэн байдаг.
Мөн нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй "Дашваанжил" компанийн хий цэнэглэх станцад энэ оны хоёрдугаар сард гал гарч хоёр хүн түлэгдсэн.
Энэ мэтчилэн "Дашваанжил" компанийн газ энд тэнд дэлбэрч бусдын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөсөрдүүлсээр байх уу. Холбогдох мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авч асуудлыг шийдэх цаг нь болжээ.





Холбогдох дугаар
Утасны дугаар: 9595 5055
Дансны дугаар: Хаан банк 5018042275
Данс эзэмшигч: Мягмар Дэлгэрмаа

Сэтгэгдэл ( 14 )
Unuudur nalaihad angiin nuhud ni handiv tsugluulaad yavj baihtai ni taarsan.zarim neg handiv uguh bolomjtoi humuus shogtoj ba lee.uvchinduu shanalj amid uldeh gej temtsej baigaa ter huud tuslah ni buyan bolno shuu.neg udriin umnu ch boltugai tus bolooch Mongolchuugaa
Unuudur nalaihad angiin nuhud ni handiv tsugluulaad yavj baihtai ni taarsan.zarim neg handiv uguh bolomjtoi humuus shogtoj ba lee.uvchinduu shanalj amid uldeh gej temtsej baigaa ter huud tuslah ni buyan bolno shuu.neg udriin umnu ch boltugai tus bolooch Mongolchuugaa
medee bichij baigaa yum bol buren buten bichij baimaar yum. dandaa dutuu hagas yum bh yum. dansnii dugaar, utasnii dugaar zergiig ni uldeegeech. hervee batalgaatai bol. jaahan ch gesen mongo yavuulah yumsan
ymarch batalgaagui ereenees hudaldaj avdag gaziin ballonuudaa tsegtsleechee holbogdoh humuusee ushuu heden hun heden huuhdiin amiig avch bj uhaarah geed bga yum be dashvaanjiliin uil ajillagaand sain hynalt taviach ee ulsaas hamag hohirliig ni darj ugch, gemtsen humuus ni hohirood ungurdug asuudliig odoo zogsooyoo humuusee
алив ах дүүс минь энэ хүүд туслацгаая
.
hurdan edgeerei dansand heden tug yavuulla
Утасны дугаар: 9595 5055 Дансны дугаар: Хаан банк 5018042275 Данс эзэмшигч: Мягмар Дэлгэрмаа
Dansnii dugaaraa yabuulaa.eruul saruul bolj amidranaa zorigtoi duu mini.
Hurdan emchilgeend yabuulaache.hugatsaa oroitlo.saihan setgeltei humuus mini handib tuslamj uguuchee
Mongoliin buh uumus tuslaache.gadaadad emchildeg bol hurdan yabuulaache.dansaa bicheechem
Canadas. dansnii dugaar holbogdoh utas bna uu. tuslamaar bna
Evii evii handav uguh yumsan dansnii dugaar bi bna u