Сэтгэлийн дэм багадахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 18

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийнхээ иргэдийн амьдрал ахуйтай биечлэн танилцаж байгаа. Дүүргийн 170 мянга гаруй иргэдийн дунд төр засгийн дэмжлэг, тусламж, халамж шаардлагатай хэсэг ч цөөнгүй. Тэдний нэг нь дүүргийн Засаг дарга Д.Ганболдын хоёр ч удаа очсон 13 дугаар хорооны иргэн Ч.Баатарынх юм. Гэр бүлийн 7 хүний гуравт нь төр, засгийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай байна гэдэг элбэг үзэгдэл биш. Засаг дарга Д.Ганболд нөхцөл байдалтай сайтар танилцаж Ч.Баатарын гэр бүлийнхний эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх батламж гардууллаа. Сэтгэлийн дэм багадахгүй гэдэг билээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Холбогдох хэлтэс, албадаас асуудлыг судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулах, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн юм.

IMG_0148

IMG_0151

IMG_0146

IMG_0163

IMG_0171

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
egii(203.194.113.226) 2025 оны 03 сарын 13

uu ene meddeg khvmvvs bna sh dee. Boloosh dee.

1  |  0
Top