Чингэлтэй дүүрэг Инчоны Ёнсу дүүрэгтэй хамтын ажиллагаатай болно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 18

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНСУ-ын Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Шин Сан Гүн-г 6 дугаар сарын 17-нд хүлээн авч уулзлаа.
Шин Сан Гүн дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд “ БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай болох хүсэлт илгээсэн”-ийг уламжилсан юм.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху-ны хүсэлтийг хүлээн авч буйгаа илэрхийлээд Үндэсний их баяр наадмын өмнө Чингэлтэй дүүрэгт айлчилж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжтой талаар ярилцлаа.
Мөн хэрхэн хамтарч ажиллах талаар санамж бичигт 2 тал саналуудаа тодорхой тусгахаар болж, БНСУ-ын Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Шин Сан Гүн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын хүсэлтийг Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху-д уламжлахаа илэрхийлсэнээр уулзалт өндөрлөлөө.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top