Энэ зун олон жилийн дунджаас илүү хална

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 18

Долдугаар сард их халуун байх төлөвтэй байгаа.

Өвөл нь цас бага орсон, хавар нь хүйтэн шуургатай байсан учраас хуурайшилт ихтэй байна. Ялангуяа өнгөрсөн тавдугаар сард сэрүүхэн байсан учраас ихэнх аймгуудад ногооны гарц муу байна. Энэ зун олон жилийн дунджаас 1-1.5 градусаар илүү халах төлөвтэй байна.

Баруун болон говийн аймгуудаар бага зэрэг бороо орох боловч газар тариалангийн бүс нутгаар өдөртөө +30 градусаас буухгүй. Зарим үед +36 градус хүртэл хална.

Энэ хэрээрээ төвийн аймгууд тэр дундаа Орхон, Сэлэнгийн сав газраар хуурайшилт нэмэгдэнэ гэж Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top