Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд дээд сургуульд элсэх шалгуурыг нэмж, элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 400 болгосон. Иймд өнөөдрөөс орон даяар эхэлж байгаа ЭЕШ-д сурагчид 400-аас дээш оноо авч байж аливаа их дээд сургуульд элсэх эрхтэй болох юм. Өмнө нь ЭЕШ-ын оноонд босго тогтоогоогүй байхад сурагчид авсан оноондоо тааруулан сургуулиа сонгодог байсан. Харин энэ жилээс бүх сургууль элсэлт авахдаа 400 ба түүнээс дээш онооны босгыг давсан сурагчдыг л бүртгэх юм байна. Мөн төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлийг сонгон суралцах хүүхдүүд ЭЕШ-д 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 хувийг, 751-800 оноо авбал сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөх юм байна. Үр дүнд нь багшийн сургуульд бага оноотой хүүхдүүд элсдэг байдал эрс өөрчлөгдөж, МУБИС-д өнгөрсөн жил элсэгчдийн дундаж оноо 614-т хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )
Угаасаа хүн бүр л 400-с дээш авдаг биздээ. Би анх ЭЕШ 3 хичээлээр өгч байсан Англи хэлээ хамгийн сайнаараа хийгээд 680 хавьцаа авч байсан. Тэгээд Нийгэмийг чадахаараа хийгээд 500н хэдтэй. Математикаа хараад юу ч ойлгохгүй болохоороо буудсан чинь 400н хэдтэй байсан. Тэгээд манай ангийнхан бүгд л буудаад 400н хэдтэй авсан байсан