Талийгаач охины ээж Өнөржаргал: Г.Маралмаагаас оршуулгын зардлаа авмаар байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 18

Өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид дөрвөн настай бяцхан охиныг хэрцгийгээр зодож хөнөөс хэргийн шүүх хурал болсон. Уг хэрэгт охины хойд эх болох Г.Маралмаа, төрсөн эцэг Т.Цогт нарыг буруутгаж байгаа бөгөөд шүүх хурал бүтэн өдрийн турш үргэлжилсний эцэст нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Энэ үеэр Г.Маралмаа, Т.Цогт нар бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгч байсан юм. Мөн охины төрсөн ээж Өнөржаргал  оршуулгын зардлыг Г.Маралмаагаас нэхэмжилж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “2014 оны наймдугаар сард охиноо Т.Цогтод нэг сар харуулсан. Энэ хугацаанд өөр дээрээ авчран, усанд оруулахад нуруу нь хөхөрсөн байдаг. Охиноосоо асуухад “Маралмаа аниа өвөө болоод модон могойгоор ороолгодог. Би алгаа хавсраад баярлалаа өвөө” гээд мөргөдөг байсан” тухай мэдүүлэв. Мөн охин нь “Маралмаа аниа чамайг харахаар дургүй хүрээд байна гээд зоддог. Аавыг ажлаас ирэхэд Маралмаа аниа намайг ховлоод, уйлахаар аав бас намайг зоддог” гэж хэлж байсан тухай ч ярьсан юм. Түүнчлэн тэрбээр оршуулгын зардалд зарцуулсан 4 сая 646 мянган төгрөгийн хохирлыг Г.Маралмаагаас нэхэмжилсэн юм. Охиныг өнгөрөх үеэр Т.Цогтын ажлын газраас 577 мянган төгрөг, Т.Цогтын ар гэрээс 500 мянган төгрөгийг Өнөржаргалд өгч байжээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн(202.21.106.106) 2025 оны 03 сарын 13

эмгэнэл

1  |  0
Top