Малайзад Монгол эмэгтэй буудуулсан хэрэг Монголоос гадна Малайзад шуугиан тарьж, олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээр булагдав. Энэ хэрэгтэй холбогдуулан Малайзад амиа алдсан гурван Монгол бүсгүйн хэрэг мөн сөхөгдөж байгаагаас Ш.Алтантуяагийн хэрэг хамгийн их яригдаж байна. Малайзчууд ч энэ хэргийн талаар сайн мэддэг байна. Тэгвэл өнгөрөгч даваа гаригт буудуулсан Номин-Эрдэнэ гэх эмэгтэйн талаар мэдээлэл маш хомс байгааг Малайзын цагдаа нар мэдээлж байна. Түүнийг Малайзад орж ирснээс авахуулаад бүхнийг шалгаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Номин-Эрдэнэ гэх Монгол эмэгтэй тухай түүний найз залуу, бизнесмэнээс тодруулахад, тэрбээр Номин-Эрдэнэтэй жилийн өмнө “WeChat”-аар танилцсан, тэр өөрийгөө Луна /Luna буюу Сар/ гэдэг би ч тэгж дууддаг гэжээ. Одоо Номин-Эрдэнэ Малайзын Малайя их сургуулийн анагаах ухааны төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтворжиж иржээ. Дашрамд дурдахад, 26 настай Номин-Эрдэнийн найз залуу гэгдээд буй 35 настай бизнесмэний нэрийн Малайзын цагдаа нар нууцалж байгаа бөгөөд Хи /Hii/ хэмээн богино нэрээр нь нэрлэж байна. Цагдаа нарын олж мэдсэнээр, Хи нь хууль бус мөрийтэй тоглоом, хууль бус мод бэлтгэл болон бусдын биеийг үнэлүүлэх үйл ажиллагаа явуулдаг нууц бүлэглэлтэй холбоотой байжээ. Харин бизнесийн тал дээр ам мурийсан нууц бүлэглэлийнхэн Хи-г хөнөөхөөр энэ хэргийг үйлдсэн байна. Өшөө авалтын шинжтэй энэ хэргийг үйлдэхдээ гэмт этгээдүүд нийтдээ найман удаа буудсан юм. Түүнчлэн цагдаа нарын хэлснээр, Хи Монгол эмэгтэйг суулгасны дараа хүүхдээ сургуулиас нь авахаар явж байсан бөгөөд утас дуугарч ярих хэрэг гарсан тул Монгол эмэгтэйд жолоогоо шилжүүлж өөрөө хажуу талын зорчигчийн суудалд сууж, буун дуу гарах үед утас ярьж явсан, Монгол эмэгтэй буруу газраа буруу цагтаа сууж явсан гэв. Дашрамд дурдахад, Малайзад 2000 орчим Монгол иргэд ажиллаж, амьдарч, сурдаг бөгөөд үнэндээ тэнд байдаг Монгол охидын 80 хувь нь амар хялбар аргаар мөнгө олох гэж тэнд очдог ажээ.

Сэтгэгдэл ( 3 )
хэргээр суудлаа сольж суужээ. өөр лүү нь халдана гэдгийг гадарлаж л байсан пиз байна даа
Ynhanuudiig buudaad duusgaval taarna !!!
ohid buzartval undesten muhnu gedeg. buzaruud ter chigtee tendee shingeed buuduulaad duusval taarna.