Туул голд хүүхэд живж амь насаа алдсан хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 17

Туул голд хүүхэд осолдож нас барсан хэрэг гарсан байна. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн 20 дугар хороо, Гачууртын эцсын буудлын харалдаа голд осолджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврхан ангийн эрэн хайх салбарын бүлгийг очиход 15 настай эрэгтэй хүүхэд голын усанд живж нас барсан байдалтай байжээ. Урин дулааны цаг ирж хүүхдүүдийн хичээл, сургууль амарсантай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа өндөржүүлж голын эрэг орчимд зорчихдоо аюулгүй байдлыг сайн хангах, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээг сайн мөрдөж байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.9) 2025 оны 03 сарын 13

Zov bich аврах анги ямарч мэдлэг bhgui

1  |  0
Top