Чингисийн талбайн урд байрлах түр зогсоолд иргэд машинаа төлбөргүй тавьж болно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 17

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай А/469 дугаар захирамжаар Жуулчин тээврийн үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг

  • Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэг,
  • Монголын Бурханы шашинтны төв “Гандантэгчэнлин хийд”
  • “Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд түр хугацаагаар байгуулжээ.

Тус зогсоолд жуулчны автобуснаас гадна иргэд машинаа тавьж болох юм байна. Мөн түр зогсоол төлбөргүй ажээ.

НЗДТГ-ийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгс "Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаасан, замын ачаалал ихтэй байгаатай холбоотойгоор тус зогсоолд автомашинаа тавихыг НЗДТГ-аас зөвшөөрч байгаа" гэлээ.

Тухайн зогсоол, талбайд тохижилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх, жуулчин тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгохыг нийслэлийн Аялал, жуулчлалын газар /Э.Баттулга/-т, нийслэлийн Авто замын газар /Н.Нанзаддорж/-т, аялал, жуулчлалын автобусны үйлчилгээний шаардлагатай чиглэлүүдийн маршрут төлөвлөхийг нийслэлийн Тээврийн газар /Ч.Энхбат/-т тус тус үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top