Г.Маралмаа, Т.Цогт нарын шүүх хурал түр завсарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 17

Дөрвөн настай охиныг хэрцгийгээр зодож амь насыг нь алдсан хэрэг нийгмийг цочирдуулсан. Талийгаач охиныг хөнөөсөн хэрэгт түүний хойд эх гэгдэх Г.Маралмаа, хэргийн нуун дарагдуулсан хэрэгт охины төрсөн эцэг болох Т.Цогт нарыг буруутган тэдэнд холбогд хэргийг өнөөдөр шүүж байгаа. Шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид яг одоо болж байгаа юм. Өмнөх шүүх хурал энэ сарын 3-ны өдөр болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж унан шүүх хурлыг түр хугацаагаар хойшлуулсан юм. Одоогооор шүүх хурал түр завсарлаад байгаа аж. Учир нь Г.Маралмаагийн бие дахин муудаж тариа хийлгэхээр болсон байна.

Шүүгдэгч Г.Маралмааг дөрвөн настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар, харин Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй. Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутган шүүж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bas neg boo(202.21.106.168) 2025 оны 03 сарын 13

Ene Maralmaa gedeg boo bsan genuu Mongoloor suuren boo bolimoor yumaa Munhagiin shinj bizde. Byatshan amitniig eejees buzartsan gej zoddog gesnu teej yavaa huuhed chin aluurchin eejees buzartah bolvuu??? ene boo udgan gej balaardagaa bolimoor yum. Hiisen hergee huleeh l heregtei

1  |  0
zochin(202.21.106.168) 2025 оны 03 сарын 13

Hiisen hergee huleeh l heregtei

1  |  0
зочин(124.158.104.25) 2025 оны 03 сарын 13

болимоор юмаа ялаа аваасай

1  |  0
Top