Улсын их баяр наадмын нээлтийн арга хэмжээг үзэх жуулчдын тасалбарын үнийг тогтоосон байна. Жуулчдад зориулж наадмиын нээлтийн тасалбарын захиалгыг авч эхлэсэн байна. Наадмын нээлтийн тасалбарын үнэ 25 ам.доллар байх аж. Энэ тасалбар нь зөвхөн жуулчдад зориулсан бөгөөд долдугаар сарын 12-ны өдрийн тасалбарын үнэ 12 000 төгрөг, наадмын үеийн жуулчин тээврийн зөвшөөрлийн үнэ 20000 төгрөг байхаар тогтжээ.
Жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 18-ны өдрийг хүртэл нийслэлийн Аялал жуулчлалын газраар борлуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )