Өмнөд Солонгост титэм вирусын халдвараас болж нас барсан хүний тоо 19-д хүрсэн байна. Хамгийн сүүлд нас барсан гурван хүний хоёр нь ямар нэг онцгойлох өвчингүй байсан бол нэг нь 40 гаруй настай элэгний циррозоор өвдсөн хүн байсан байна. Уг вирусын халдвараар 50-аас доош насны хүн нас барсан анхны тохиолдол нь энэ аж. Өмнөх нас барагсад нь 50-80 гаруй насны хүнд өвчтэй хүмүүс байсан юм. Одоогийн байдлаар титэм вирусын халдварын нас баралт 12 хувь болж нэмэгдээд байгаа бөгөөд үүний зэрэгцээ вирусын халдвараас эдгрсэн 17 хүн байгаа аж. Титэм вирусын эсрэг ямар нэг эм, вакцин байхгүй байгаа бөгөөд шинж тэмдэгийг нь арилгах эмчилгээ хийж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )