Монголын соёлын өв уламжлалыг судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх замаар үндэсний бололн нийтийн эрх ашиг, соёлын үнэт зүйл, халдашгүй байдлыг бэхжүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах зорилгоор Дэлхийн нэрт уран барималч, ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, ОХУ-ын иргэн Даш Намдаковын "Чингис хаан" уран бүтээлийг Англи улсаас Монголд авчирч буй. Уг бүтээлийг эх нутагтаа авчирснаар үндэсний түүх, өв соёлыг тодотгон баяжуулахаас гадна аялал жуулчлалын салбарт Монголоо таниулан сурталчилахад томоохон хувь нэмэр болно гэж үзэж байгаа юм. Манай улсын Засгийн газраас уг уран бүтээлийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьжээ.

Сэтгэгдэл ( 0 )