Монгол эмэгтэй халдлагад өртжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 16

Өчигдөр орой 17:45 цагийн орчимд Малайзын Селангор мужийн Перанлиг дүүргийн Дамансара хотод байрлах Бандар Ютама дүүрэгт Монгол эмэгтэй халдлагад өртсөн талаар "http://www.thestar.com.my/" сайтад мэдээллэсэн байна. 

Гэрчүүдийн мэдээллэж байгаагаар мотоцикль унасан буутай хоёр этгээд 4WD дамжуулалттай жийп рүү гал нээсэн байна. Гал нээсэн уг машин дотор монгол эмэгтэй байсан ба цээж болон мөрөндөө 4 удаа буудуулжээ. Харин өөр нэг этгээд гэмт этгээдүүдийн үйлдлийг зогсоож 26 настай монгол эмэгтэйн амийг аварсан байна . Гэмт этгээдүүд хэргийн газар дээрээс зугтсан бөгөөд машины цонхруу нийт 8 удаа гал нээсэн болохыг тогтоожээ. Уг хэрэг өшөө авалд байж болзошгүй талаар мэдээллэсэн бөгөөд гэмтэл авсан эмэгтэй Малая их сургуулийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.68.19) 2025 оны 03 сарын 13

yag adilhan bodol teelee. mongol emegteichuuded malasia iveelgui yum baina.

1  |  0
зочин(154.5.103.194) 2025 оны 03 сарын 13

Энэ чинь одоо Малайзид очсон манай эмэгтэйчууд чинь одоо юу болчихоо вээ?! Негее мафиа энэ тэрд нь орчихдог юм уу, хаашаа юм бэ?! Дандаа л хэрэг тевегт холбогдоод байх юм!

1  |  0
Top