Өчигдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа осолд орж биеийн байдал нь хүнд байгаа талаар мэдээллэж байсан. Тэрбээр нөхрийн хамт явж байсан бөгөөд түүний нөхөр нь харамсалтайгаар амиа алдсан. Дэд сайдын хувьд "Баруун бүсийн эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн нөхцөл байдлын үнэлгээ, цогц сургалт"-ыг Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буцах замдаа Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт осолдсон. Ослын шалтгаан одоогоор гүйцэд тогтоогдоогүй байгаа бөгөөд эхний байдлаар шалтгааныг тодруулахад Булган аймгийн Дашинчилэн сумын Боргочингийн гүүрнээс баруун тийш 6 км-ын замд НТЗ Авто баазын Ландкрузер маркийн автомашины жолооч Б нь хонь мөргөж онхолдсон байна. Улмаар машинд сууж явсан Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаагийн нөхөр зорчигч 48 настай эрэгтэй Г амь насаа алдсан байна. Ослыг Булган аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )
Албаны ажлаар явж байж яах гэж гэр бүлтэйгээ явсан юм бэ дээ. Арай хонинд буруу өгөх юм биш биз дээ. Хурдтай л явж байсан биз.