Улиастай-Гачуурт чиглэлийн замыг өнөө орой хаана

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 16

Улиастай –Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд  нэг метрийн диаметртэй төмөр  бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж  2015 оны зургадугаар сарын 13-ны 08 цагаас  зургадугаар сарын 27-ны 07 цаг хүртэл 160 метр урт зам хаагаад байгаа.
 
Мөн Улиастай - Гачуурт чиглэлийн замыг  өнөөдөр 23 цагаас зургадугаар сарын 29-ний 07 цаг хүртэл хэсэгчлэн хааж  зам барилгын ажил хийх болсныг мэдэгдлээ. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top