Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 16

Төрийн  ордны ёслолын танхимд

10:00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн “Шилдэг төгсөгч 2015” боловсролын бичиг баримт гардуулах ёслол болно.

БОНХАЖЯ-ны “Хаан танхим”-д

11:00 цагт Монгол, Кувейтын судалгааны төвийн үйл ажиллагааны эхний жилийн санхүүжилтийн батламжийг Кувейт улсын Засгийн газраас БОНХАЖ-ын сайдад гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

БСШУЯ-ны 401 тоотод

11:00 цагт  20 жилийн турш хамтран ажилласан Монгол-Францын археологийн нээлтүүдийн талаар танилцуулах хэвлэлийн хурал болно.

МН мэдээллийн төвд

11:00 цагт Эх оронч Монгол хүүхэд "ХӨХ ЦЭРЭГ" үндэсний аяллын талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт “Энхрий үрс-Халуун сэтгэл” ТББ-аас IV-р амаржих газрыг ашиглалтад оруулах аян өрнүүлж байгаа талаараа мэдээлнэ.

Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд

13:00 цагт Солонгос Улсын Халлим их сургуулийн Ханганг Соншим эмнэлгийн эмч нар түлэгдлийн дараах сорви, үлдэцтэй хүмүүст үзлэг оношлогоо хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top