Баянзүрхийн 3 сая дахь иргэнд байр өглөө

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 15

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний 7-7 тоотод оршин суух Цэндсүрэнгийн Өлзийбаяр, Гөлгөөгийн Гүндсамбуу нарын хүү Өлзийбаярын Болд-Эрдэнийг Баянзүрх дүүргийн 3 сая дахь иргэнээр тодруулжээ. Тэрбээр Монгол Улсын  3 сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн тул дүүргийн 3 сая дахь иргэний үе чацуутнаар тодорсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 400 дугаар тогтоолоор 3 сая дахь иргэнд орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр ашиглалтад орсон Жуков хотхоны 49б байрны 14 тоот орон сууцыг олгохоор болсон юм.

 Өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 15-ны морин цагт Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хүндэтгэлийн танхимд Засаг дарга Д.Пүрэвдаваа дүүргийнхээ 3 сая дахь иргэн Өлзийбаярын Болд-Эрдэнэд орон сууцных нь түлхүүрийг гардууллаа.

Дашрамд дурдахад, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу Монгол Улсад 3 сая дахь хүүхэд мэндэлсэн өдөр  Баянзүрх дүүрэгт  9 хүү, 9 охин төрсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.173) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

1  |  0
Top