Зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарийг өөрчилнө

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 15

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар төв замын засвартай холбогдуулан автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор ялгах шаардлагагүй гэж үзэв.
 
Ажлын хэсгийнхний танилцуулснаар худалдааны төв, захууд руу чиглэсэн замыг эс тооцвол нэмэлт ачаалал үүсэхгүй байна гэсэн юм. Тиймээс зах, худалдааны төвийн  худалдаа эхлэх, тарах цагийг өөрчлөх саналыг тэргүүлэгчид гаргав. Түүнээс гадна замын ачаалалтай холбогдуулан нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийг урагшлуулах санал ирж байгаа гэнэ.
 
Тиймээс үүнийг давхар судлах даалгаврыг хотынн дарга холбогдох хүмүүст өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top