Улиастай-Гачуурт чиглэлийн замыг өнөө орой хаана

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 15

Улиастай –Гачуурт чиглэлийн 11км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд  нэг метрийн диаметртэй төмөр  бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж  2015 оны зургадугаар сарын 13-ны 08 цагаас  зургадугаар сарын 27-ны 07 цаг хүртэл 160 метр урт зам хаагаад байгаа.

Мөн Улиастай - Гачуурт чиглэлийн замыг  өнөөдөр 23 цагаас зургадугаар сарын 29-ний 07 цаг хүртэл хэсэгчлэн хааж  зам барилгын ажил хийх болсныг мэдэгдье. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top