Суудлын автомашин, микротой мөргөлдөж 8 хүн гэмтжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 15

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийдийн хойд авто замын зорчих хэсэгт микро автобустай, суудлын автомашин мөргөлдсөн осол өнөөдөр өглөө 06:20 цагийн үед гарчээ.

Ослын улмаас найман иргэн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Мөн ослын улмаас иргэн Б /26 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг нийслэлийн Онцгой байдлын газрын найман албан хаагч ажиллан, гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүлээлгэж өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top