Ундны усыг өнөөдөр оройноос хязгаарлана

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 12

Цэвэрлэх байгууламжийн засвар маргааш эхлэхтэй холбогдуулан өнөө оройны 22 цагаас маргааш өглөөний 08 цаг хүртэл орон сууцны усыг хязгаарлахаар болсон тухай албаныхан мэдээлжээ. Иймээс иргэд ундны хэрэглээний усаа нөөцлөхийг сануулж байна. Мөн эхний ээлжинд засварын ажилтай холбоотойгоор цэвэрлэх байгууламжийн усыг 50 хувь цэвэршүүлж Туул гол руу урсгахаар болсон тул иргэдийг ус бага хэрэглэхийг хүсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top