Цэцэг төвийн уулзвар нээгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 13

 Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг өчигдөр хаасан. Тэгвэл энэ зам нээгдээд байна. Худгийн ажлыгг 12 цагийн хугацаанд бүрэн дуусгахаар төлөвлөөд  байсан юм. Энэ засварыг Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд хийсэн гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top