Эдийн засгийн хямрал, нийгмийн стресс таныг туйлдуулж байна уу. Тэгвэл энэ бүгдээс бүрэн ангижирч, эрүүл энх бие махбодиор жинхэнэ аз жаргалыг мэдэрч зовлонгоос өөрийгөө бүрэн чөлөөлөх арга нь йога юм. Дасгал, амьсгал, бясалгал гэсэн 3 үндсэн бүтэц дээр тэр чигээрээ суурилдаг болохоор хүний биеийн булчирхайн системд ачаалал өгөх замаар биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг аж. Өөрөөр хэлбэл йог гэдэг нь бие, сэтгэл оюун санаа гурвын нэгдэл юм. Тун удахгүй буюу энэ сарын 21-нд Олон улсын Йогийн өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Амьдрах урлаг” сан бүх нийтийн дасгал, бие болоод сэтгэлийн амар амгалангийн ертөнцөд хамтдаа “мордохыг” уриалж байна. Тэд энэ өдөр “Амьдрах урлаг” сан Чингисийн талбайд Йогийн хичээлийг үнэ төлбөргүй заах аж.

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮