Орон сууцны үнэ 5.4 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 12

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны тавдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар ОСҮИ тавдугаар сард 16.8 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.2 хувь өссөн үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -5.4 хувиар буурсан байна. Шинэ орон сууцны үнийн индекс 26.7 хувьтай гарч, өмнөх сараас 0.4 хувиар буурлаа. Харин хуучин орон сууцны индекс 10.0 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.6 хувь, оны эхэн үеэс 5.3 хувь, өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.237) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Top