Орон нутагт бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 12

Үндэсний статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын судалгаагаа танилцууллаа.Үндэсний статистикийн хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Т.Гантөмөрийн өгсөн мэдээллээр хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сарын хугацаанд нийслэлд нэг хувиар өссөн гэнэ. Харин үлдсэн гурван хувийг хөдөө орон нутаг эзэлжээ. 

Тодруулбал Баян-Өлгий, Орхоноос бусад аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарсан аж. Хамгийн өндөр өсөлт Өвөрхангай аймагт гарчээ. Тус аймаг энэ “хар” цувааг тэргүүлэхэд бэлэн хувцас, мах, махан бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлсөн болохыг статистикчид дуулгалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.237) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

1  |  0
Top