Манай улсад хуурамч мөнгөний хэрэг сүүлийн үед газар аваад байгаа. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэнийг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл манай улсын иргэн У, Г нарын бүлэг этгээдүүд сүүлийн 2-3 жилийн хугацаанд их хэмжээний мөнгө хуурамчаар үйлдэж гүйлгээнд нэвтрүүлсэн нь тогтоогджээ.
Тэд өндөр зэрэглэлийн хувилагч машин ашиглан ихэвчлэн 20 мянга, 10 мянгатын дэвсгэртийг бичгийн цаасан дээр ар, өврийг нь тааруулж хувилаад, голограмм, дардас зэргийг саатай үзгээр балаар бичдэг байжээ. Ийм замаар үйлдээд хүмүүсийн анхаарал сарнисан шөнө оройн цагаар ихэвчлэн үйлчлүүлэгч ихтэй дэлгүүр, ТҮЦ-ээс хямд бараа авах, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, ойр зайнд таксигаар үйлчлүүлэх зэргээр хуурамч дэвсгэртээ жинхэнээр задлуулдаг байжээ.

Сэтгэгдэл ( 3 )
Ene bol harin ounii buteel hiij baisan bainashdee! Luivarchid bol zugeer l huschihdag bizdee!