“Чингис” бондын хөрөнгөнөөс “Гудамж” төсөл болон аймгуудыг нийслэлтэй холбох замын ажилд зарцуулсан. Тэгвэл “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэх ажлууд үндсэндээ дууссан аж. Цаашид Туулын хурдны замыг Богд уулыг тойруулан холбохоор ажиллах юм байна.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хоттой холбоотой 9 том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Тухайлбал, Алтанбулаг- Замын-Үүдийг холбосон 3 эгнээ 1000 гаруй км хурдны зам Улаанбаатар хотын баруун талаар дайрч өнгөрнө. Хотын төвөөр явж байгаа төмөр замыг Богд уулын урдуур гаргахаар “Богд уулын төмөр зам” төсөл боловсруулжээ.
Мөн Хөшгийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлыг дагасан Аэросити болон төмөр зам, авто замын тээвэр хосолсон анхны том ложистикийн төв байгуулагдах аж. 2017 оны эхээр Хөшигийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орж, олон улсын стандартад нийцсэн , дөрвөн эгнээ хурдны замаар Улаанбаатар хоттой холбогдох хэмээн албаныхан хэллээ.

Сэтгэгдэл ( 2 )
Зам зам л гэх юм, Богд хан уулын өмнөүүр тавина гэж хөөр болоод байгаа зам тань нисэх онгоцны шинэ буудлаас Улаанбаатар луу тавих шинэ замтай хэрхэн огтлолцох вэ гэдгийг зөв л төлөвлөж үзээсэй дээ
зам нь чанартай сайн хийгдээсэй билээ