Өнгөрөгч тавдугаар сарын 17-нд Баян-Өлгийн аймгийн Бугат сумын гуравдугаар багийн нутаг "Их булан" гэдэг газар 15 настай эрэгтэй А, 15 настай эрэгтэй Х нар "Ховд" голын усанд осолдсон байдаг. Эдгээр хөвгүүдийн цогцос өдийг хүртэл олдоогүй бөгөөд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг өчигдөр нэгнийх нь цогцсыг олсон байна.
Тодруулбал, орон нутгийн цагаар 13 цаг 25 минутанд 15 настай А-ийн цогцосыг осол болсон газраас 6-7 км зайд байрлах, Бугат сумын хар үзүүр гэдэг газраас олсон байна. Талийгаачын цогцосыг аймгийн цагдаагийн газарт болон ар гэрт нь хүлээлгэж өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )
Hairan huuhduud!