Ажил хаяснаас 1.3 тэрбумын хохирол учирчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 12

Нийтийн тээврийнхэн үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг шаардан өнгөрсөн сарын 25-аас нийт 14 хоногийн турш ажил хаясан билээ.

“Жолооч, кондукторуудын цалинг 25 хувиар нэмэгдүүлж кондукторын үндсэн цалин 437, жолоочийнх 556 мянган төгрөг болсон.  Харин ажил хаяснаас үүдэн ОНӨҮГ нийтдээ 1.3 тэрбумын хохиролд оржээ. Харин орлогоороо санхүүждэг тус байгууллагын хувьд үүнийг хэн ч нөхөн олгохгүй бөгөөд ажил хаясан иргэдээс болж ажил хаяхыг хүсээгүй ажилчид 14 хоногийн цалингаараа хохироод байгаа юм. Тэд ажил хаялтыг зохион байгуулсан гэх Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлүэлийн холбооноос цалингаа нэхэмжилж шүүхэд хандахаар болоод байгаа аж. Одоогоор ажилчдын хохирлыг тооцож, өргөдлийг цуглуулж байгаа юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top