Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах ажлын хэсгийн ахлагч н.Гантөмөр "Дулааны шугам солих ажлын хүрээнд Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл төв замыг хаагаад байгаа хэдий ч замын ачаалал төсөөлж байснаас бага байгаа учир хотын төвийн бүсэд автомашиныг хөдөлгөөнд оролцуулахдаа улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлахыг хойшлуулах санал гаргалаа.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлахыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 1 )
sain bn . odoo zyslangiin zasvariiin grafikaa 8.1-nees bolgochikhvol ok bolohgeed bnshuu