Сарын дараа иргэд ухаалаг картаар үйлчлүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 11

Автобусны ухаалаг карт ирэх долдугаас сарын 7-ноос эхлэн ашиглалтанд нэвтрэх гэж байна. Уг карт худалдаанд гарснаар иргэд автобусаар үйлчлүүлэхдээ билет авах шаардлагүй болох аж.

БНСУ-д үйлдвэрлэгдсэн автобусны ухаалаг системүүд өнгөрсөн тавдугаар сарын эхээр манай улсад ирсэн бөгөөд одоогоор автобусуудад суулгах, карт борлуулах цэгүүдийг байгуулах ажлууд үргэлжилж байна. Ухаалаг систем эхний ээлжинд 500 мянган картын хамт ирэх аж. 

Албаныхны мэдээллэж байгаагаар “U money” нэртэй автобусны картыг иргэд 3600 төгрөгөөр худалдан авах бөгөөд автобусны буудлууд дээр байрлах логотой ТҮЦ, худалдааны төвүүдээр 500-90 мянган төгрөгөөр цэнэглүүлэн хэрэглэх юм байна. “U money” карт нь хүүхдийн, энгийн, хөнгөлөлттэй гэсэн гурван төрөлтэй бөгөөд хөнгөлөлттэй картыг ахмад настан, цагдаагийн ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй, иргэд, оюутнууд ашиглана. Харин автобусанд ухаалаг картаа ашиглахдаа жолоочийн хажуугийн хаалгаар орж, картаа уншуулаад, арын хаалгаар буухдаа мөн уншуулах юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bor tolgpoi(78.250.176.160) 2025 оны 03 сарын 13

zuv zuv tegj bgaad suriishdee hoishluulaad bval ulam l chadahgui butehgui geed bn

1  |  0
Дэрэм(202.179.29.142) 2025 оны 03 сарын 13

Иш чааваас бид ямар Солонгос биш, яршиг цаашаа 2 уншуулах гэж бөөн хэрүүл, түлхэлцээн болоод эуэс нь юу биш болж нөгөө хэдэн бүдүүлэг кондуктортойгоо л үлджэ, Алтан загасны үлгэрийг амьдрал дээр харуулна,ӨӨрсдийгөө Солонгостой бүү адилтга, бид чинь тэдний дэргэд зүгээр л ”мал” байхгүй юу даа

1  |  0
Top