Охидыг зэрлэгээр хөнөөсөн гэх Б.Идэрзаяагийн ялыг хэвээр үлдээжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 11

Хоёр охины амийг зэрлэгээр хороосон гэх хэргээр анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял аваад  байгаа Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан . Түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч, шүүгчид хувиарлан өнөөдөр хэлэлцэж түүнд оноосон ялыг хэвээр үлдээжээ. Түүний эгч  давж заалдах шатны шүүхэд шинэ баримт дэлгэнэ хэмээн мэдэгдэж байсан ч шүүх үүнийг хүлээж аваагүй байна.Учир нь давж заалдах шатны шүүхэд шинэ баримт хэрэглэдэггүй бөгөөд анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцдэг байна.  Б.Идэрзаяагийн хувьд өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэгт буруутгагдсан. Анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн хорих чл оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.226.243) 2025 оны 03 сарын 13

shuud tsaazaar awahgui yaasiin be araichdee 2 jaahan ohiniig alchaad arai dendvv yumaa olnii nvden deer tssaazaar awahgui

1  |  0
Иргэн(202.179.29.142) 2025 оны 03 сарын 13

Тэр новшийг 25 жил тэжээж байснаас олны нүдэн дээр чад хийлгэчихээч дээ

1  |  0
иргэн (202.126.91.171) 2025 оны 03 сарын 13

ямар бага ял өгөө вэ . хоёрын хоёр хүний амь нас ийм хямдхан юм болж байна уу. Монголд хүний амь бол юу биш нь гэдэг нь бас энэ ял батлав

1  |  0
Top