Монгол улсын нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн сард 539 тэрбум төгрөгийн зарлага гарчээ. Ингэснээр 92.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мөн тэтгэмжийн даатгалын санд 31.8 тэрбум төгрөг тус тус төвлөрчээ. Харин нийгмийн даатгалын сангийн зарлагын санхүүжилт 21.8 хувиар нэмэгдэхэд тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 80.7 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
2015 оны эхээр Засгийн газар тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэх шийдвэр гаргасан. Улмаар гуравдугаар сараас эхлэн нэмэгдлийг олгож байгаа.Үндэсний статистикийн хорооны 2010-2040 оны хэтийн тооцоо судалгаагаар 2015 онд өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч байгаа эрэгтэй 7.6 мянга, эмэгтэй 14.3 мянган иргэн байгаа аж. Энэ нь тэтгэвэр авагчдын цэвэр өсөлт 8.7 мянга болох төлөвтэй байгааг судалгаанд онцолжээ.

Сэтгэгдэл ( 2 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
ehleed toriin alban haagchiidhaa tsaling nemchihwel tvvneesee awah tatwar n nemegdeheer tegeweree nemj boldgvi um uu tetgeweree bodloggvi nemcheed dampuurah deeree tulaad baih um da