Хоёр охины амийг зэрлэгээр хороосон гэх хэргээр анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял аваад байгаа Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч, шүүгчид хувиарлан өнөөдөр хэлэлцэхээр болсон байна. Түүний эгч давж заалдах шатны шүүхэд шинэ баримт дэлгэнэ хэмээн мэдэгджээ. Б.Идэрзаяагийн хувьд өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэгт буруутгагдсан. Анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн хорих чл оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн.

Сэтгэгдэл ( 1 )
iimerxuu xun araatnuud amid ybj xool xorooj agaar boxirdiilax yamar xeregtei um