Гэр хорооллын айлуудын цахилгааны төлбөрт шалгалт хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 10

Гэр хороололд оршин суудаг иргэдээс цахилгааны төлбөртэй холбоотой өргөдөл гомдлууд ихээр ирж буйтай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас бодит нөхцөл байдлыг судалж, шалгажээ. Шалгалтын явцад нэг хашаанд гурваас таван айл амьдардаг бөгөөд хашааны эзэн айлын нэр дээр цахилгааны тоолуур нь байдгаас айлууд харилцан адилгүй буюу хэрэглээгүй цахилгааны төлбөрийг төлдөг магадлал өндөр байдаг нь тогтоогджээ. Мөн битүү хайрцган дотор таваас зургаан айлын тоолуурыг түгждэгээс хяналт тавих боломжгүй байдаг зөрчил илэрсэн байна. Гэр хорооллын оршин суугчдаас эзэнгүй, тэнэмэл нохойг устгах, хог хаягдыг тээвэрлэх үйл ажиллагаа болон зарим худаг усны эрүүл ахуйн асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл гомдлыг ШӨХТГ-ын улсын байцаагч нарт өгчээ.

Дээрх асуудлуудыг хянан шалгах, иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах зорилгоор ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хяналт шалгалтын гурван ажлын хэсэг байгуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99295826(202.126.91.171) 2025 оны 03 сарын 13

юун сайн юм. БЗД-ийн 8-р хорооны улаанхуарангиийн 204 тоотод байдаг тоолуурыг шалгаад өгөөч. 2 хон хөгшин 2 хөргөгчтэй, нэг зурагт, нэг плитиктэй. хоёр хөгшний хэрэглээ маш бага. өглөө нэг цай орой нэг хоол хийдэг. тэгсэн байтал сард 25-30000 гараад байхын .гэтэл хашаандаа 6 айлтай зүүн талын айлууд сардаа 40000 гаруйг төлдөг гээд байхын . бид нарын хэрэглээ маш бага байтал яагаад ингэж их гараад байдгийг ойлгохгүй юм.

1  |  0
Top