Хоёр охины амийг зэрлэгээр хороосон гэх хэргээр анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял аваад байгаа Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч, шүүгчид хувиарлан маргааш хэлэлцэхээр болсон байна. Түүний эгч давж заалдах шатны шүүхэд шинэ баримт дэлгэнэ хэмээн мэдэгджээ. Б.Идэрзаяагийн хувьд өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэгт буруутгагдсан. Анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн хорих чл оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн.

Сэтгэгдэл ( 1 )
Гар хүрүүны хээ, видеө бичлэг, ярианы бичлэг. Гэмт хэргийг үйлдэхэд ашигласан зэвсэг, тэдгээр дээрхи хурууны хээ, эсвэл ДНК-ийн шинжилгээ. Аллага үйлдэх болсон шалтгаан эдгээр нь нийлээд хэргийг нотлох баримт болно. Эдгээр дээр нэмэгдээд хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг нь нотолгоо болдог. Харин дан ганц хөндлөнгийн хүний мэдүүлгийг нотлох баримт гэж авч үзэж болохгүй шүү.