Пан Азийн аварга Д.Лхагваа хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 10

Пан Азийн аварга, мэргэжлийн боксчин Д.Лхагваа хууль бусаар мөрийтэй тоглож байгаад баригдсан удаатай. Тэрбээр дахин хууль бусаар мөрийтэй тоглож байгаад баригдсан байна. Өөрөөр хэлбэл энэ сарын гуравны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр байрлах нэгэн зочид буудалд хэсэг бүлэг хүмүүстэй мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.  Мөн мөрийтэй тоглож байсан этгээдүүд тоглож байхдаа хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй байдал илэрсэн байна. Цагдаагийн албан хаагчид мөрийтэй тоглож байсан хүмүүсийн өрөөнөөс зүү, тариур, хар тамхины төрлийн нунтаг цагаан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.  Д.Лхавгаагийн хувьд мөрийтэй тоглоом хууль бусаар тоглосон нь удаа дараагийнх бөгөөд уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.133) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

1  |  0
Top